Sunday, October 6, 2013


“Би өөрөө” буюу 3-4 нас
Юмны өнгө мэдрэх, ялгах чадвар хүлээн авах чадвар сайжирдаг учир яг энэ насанд будаж сургах хэрэгтэй. Харандаагаа буруу барих бүрт нь тэвчээртэйгээр буцаан зөв бариулаарай. Буруу бариад сурчихвал буцаан зөв бариулж сургах  хэцүү байх болно.

Эхлээд нөгөө л энгийн будах дасгалаас эхэлнэ. Хүрээнээс гаргахгүй будаж сурсны дараа дуртай үлгэрийн баатрууд руу шилжиж болно.
2013 оны 10-р сарын 4-нд "Алтан намар" аялал зугаалга болно. Эцэг эхчүүд та бүхэн өргөнөөр оролцохыг уриалж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 02522-42175 дугаараас лавлана уу.
Хүүхэд бүр зурах дуртай байдаг. Зургаар дамжин хүүхдийн сэтгэхүй хөгждөг. Бага насны хүүхдийн хувьд орон зай, өнгө дүрсний сэтгэлгээ хөгжөөгүй байдгаас аливаа юмсыг дууриалган зурна гэдэг түүний хувьд бэрх ажил байдаг. Тэгээд ч хүүхэд адил зурж чадаагүйгээсээ болон өөрийгөө голох, өөртөө үл итгэх, зурах сонирхолгүй болох гэх мэт олон асуудлууд үүсдэг.
Харин энэ асуудлуудыг шийдэх сонирхолтой бөгөөд хамгийн үр дүнтэй арга нь будах дасгал юм. Хүүхэддээ буддаг ном авч өгч үзээгүй эцэг эхийг олоход бэрх байх. Харин бид хүүхдийнхээ насны онцлогт тохирсон дасгал бүхий ном сонгож чаддаг болов уу?
Будах дасгал нь гарын жижиг булчингуудыг болон сэтгэн бодох чадвар, орон зайн төсөөллийг хөгжүүлэн, бичих дадалд сургадаг. Янз бүрийн юмсыг будаж байхдаа хүүхэд хүрээлэн буй орчны төсөөллөө өргөжүүлэн, юмсын өнгө хэлбэртэй танилцаж, орон зай, өнгө дүрсний сэтгэлгээ нь хөгждөг.
Таблет болон ухаалаг гар утасны зах зээлд хүчтэй өрсөлдөгч болоод буй “Samsung” компани хүүхдэд зориулсан таблет гаргах гэнэ. Энэхүү шинэ төрлийн таблетыг бага насны хэрэглэгчдэдээ зориулан гаргаж байгаа ба Galaxy Tab 3 Kids гэж нэрлэх аж.

Хүчин чадлын хувьд бусад таблетуудтайгаа ижил байх ба эцэг эхчүүд хүүхдийнхээ үзэх харах зүйлст хяналт тавих боломжтойгоор хийгдэхээр давуу талтай гэнэ. Жишээлбэл хүүхдээ таблет хэрэглэх цагийг нь тохируулж өгөх ба цаг нь дуусах үед нууц үг нэхэж, ашиглах боломжгүй болох гэнэ.

Энэхүү таблетыг ирэх есдүгээр сард танилцуулахаар төлөвлөөд байгаа аж.

Т.БИЛГҮҮН
http://tech.news.mn/content/154693.shtml